Friday, May 20, 2011

Унших номын жагсаалт. Харин та уншсан уу?

Уншиж болох номын жагсаалт
           1. Монголын нууц товчоо
           2. Алтан товч
           3. Сургамжит өгүүллэг (1-4 дэвтэр)
           4. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
           5. Н.Павлов “Дахин төрсөн нь”
           6. Дейл Карнеги
           7. Ц.Маам “Газар шороо”
           8. Л. Түдэв “Бодрол”
           9. Ч.Лодойдамба “Тунгалаг тамир”
           10. Р.Чойном “Сүмтэй будрын чулуу”
           11. С. Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
           12. Эрдэнийн сан Субашид
           13. А.Дюма “Шадар гурван цэрэг”
           14. 1001 шөнийн үлгэр
           15. Майн Рид “Цагаан бээлий”
           16. Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
           17. Монте Кристо Гүн 1,2,3
           18. Шаалуу хүү Маугли гэх мэт

Та бидний ирээдүй

Санхүү бүртгэлийн хичээллийн зарим ойлголтууд

Борлуулалтын журнал БТ-1, БТ-2
Борлуулалтын нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримтыг үндэслэн БТ-г хөтөлнө. Үндэсний валютаар хийсэн борлуулатын дансны ажил гүйлгээ БТ-1-д, гадаад валютаархыг бүртгэнэ. Олон дахин давтагдах нэг төрлийн ажил гүйлгээ байвал БТ-1 эсвэл БТ-2-ын хоосон багананд тухайн дансны нэр эсвэл кодоор бичнэ.
Борлуулалтын журналд бүртгэсэн авлагын дансаны ДТ гүйлгээ нь “Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн ДТ баганын зохих дүнтэй тохирно.
Борлуулалтын журналын “дансны дебет” болон “дансны кредит” гэсэн баганын хөлийн дүнгээр холбогдох ерөнхий дансыг хөтөлнө. Харин “бусад” гэсэн хэсэгт бүртгэсэн дансны бичилтийг гүйлгээ бүрээр товчоолж холбогдох ерөнхий дансыг хөтөлнө.
БАРАА МАТЕРИАЛЫН БҮРТГЭЛ
“Улаанбаатар хивс” ХК-ны бараа материалын бүртгэлийн систем нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай материал сэлбэг хэрэгсэл , хангамжийн эд зүйлсийг бүртгэж үнэлэх тэдгээрийн орлого зарлагын гүйлгээг нэгтгэн хянах зорилготой юм. Бараа материалын бүртгэлд материал эд зүйлсийн өртгийн үнэлгээг дундаж өртгийн аргаар тооцоолон гаргадаг. Бараа материал худалдан авах ,орлогод авах ,зарцуулах , зарах үеийн уг эд зүйлстэй холбогдох дансны бичилтүүдийг компьютерт хийнэ. Бараа материал эд зүйлсийг орлогод авахдаа тоо ширхэг , нэгжийн үнэ, тээврийн зардал, зөөх тээвэрлэхтэй холбогдсон бусад зардал, худалдааны татварыг\ НӨТ\ бичсэн баримтуудыг үндэслэн орлогын хуудас бичиж компьютерт оруулна. Эдгээр дүнгүүдийн нийлбэрээр материалын дансны Дт бичилт хийгдэнэ.Материалын сав баглаа боодолыг хангамжийн материалын дансанд тусад нь бүртгэнэ. Зарлагыг хийх зөвшөөрлийн баримтанд бичигдэж агуулахаас гаргасан материалын зөвхөн тоо, ширхэгийг компьютерт оруулж өгөх бөгөөд материал дансны Кт бичилтийг компьютер хийнэ. Өөрөөр хэлбэл дундаж үнэлгээгээр энэ тоо ширхэгийг үржүүлж материалын дансуудын Кт гүйлгээг хийнэ гэсэн үг юм .Үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг бараа материал эд зүйлсээс өөрөөр бүртгэж тоо, ширхэгээр тооцоололтыг хийнэ. Тус үйлдвэрийн бараа материал эд зүйлсийн зохих ангилалуудыг хийж , ангилал доторх үнийг нь дунджилж болох нэг төрлийн эд зүйлс . бараа материал ,сэлбэг хэрэгсэл , хангамжийн зүйлсийг нэг ижил кодоор кодчиллох замаар бүх материал, сэлбэг , хангамжийн зүйлс тус бүрийг нь кодолсон. Энэ кодын тусламжтайгаар орлого зарлага гүйлгээг хийнэ.
Орлогын хуудсыг бараа материалын код, агуулахын кодыг өгч системд оруулах бөгөөд агуулахын болон бараа материалын кодоор дамжуулж зарлагын хуудсыг оруулна. Бүтээгдэхүүнээс бусад материалын нэр төрөл доторх ижил бараа материалын кодтой эд зүйлсийн нийт үнээс жигнэгдсэн дунджын аргаар тухайн кодтой бараа материалын нэгжийн өртгийг гаргана. Харин бүтээгдэхүүний нэгжийн өртгийг өртгийн системээс гаргасан өртгөөр нь тооцно.
Бараа материалын систем нь БМ-ын орлого зарлагын гүйлгээн дээр эхний үлдэгдэлийг нэмж эцсийн үлдэгдэлийг гаргана.
Тус компани нь бараа материал худалдан авахдаа нөгөө талын зарлагын падаан дээр үндэслэн худалдан авалтаа бүртгэж орлогын падаан бичнэ.
Бараа материалын тайлан / НХМаягт БМ-9 /
Бараа материалын тайланг агуулахын нярав, эд хариуцагч нь аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана. Бараа материалын тайланг нярав, эд хариуцагч нар дээр хөтлөгдөж буй агуулахын бүртгэлтэй тулган шалгаж хүлээж авна .Бараа материалын анхан шатны баримт нь Орлогын баримт, зарлагын баримт юм.
Орлогын баримт /НХМаягт БМ-2/
Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон өөрийн үйлдвэрийн цех, тасаг, туслах аж ахуйгаас боловсрууласан зүйл, үйлдвэрт тавьж олгосон төрөл бүрийн материалын зарцуулагдаагүй үлдэгдэл, үйлдвэрлэлийн гологдлоос гарсан өөдөс хаягдал, үндсэн хөрөнгийн устгалтаас ашигласан материал, үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч, агуулахын бүртгэлд бичилт хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө.
Зарлагын баримт / НХМаягт БМ-3 /
Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно.
Мөн бараа материалыг гаргах зөвшөөрөл, бараа материал хүлээн авалтын баримт, шаардах хуудас зэрэг анхан шатны баримт бичгүүд байдаг.
Бараа материалыг гаргах зөвшөөрөл /Хав-4 /
Бараа материалын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгах, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зөвшөөрлийн хуудсыг аж ахуй эрхлэгч, нярав нар 1 хувь бичиж үнэ бүхий зүйлийг хүлээн авагчид олгоно.
“Бараа материалыг гаргах зөвшөөрөл”-ийг харуул, манааны хүмүүс ачсан зүйлтэй тулган шалгаж хураан авч дараагийн ажлын өдөрт санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Зөвшөөрөл нь санхүүгээс тусгай номерлогчоор дугаарлагдсан байна.
Шаардах хуудас / компаний дотооддоо хэрэглэдэг баримт/
Аж ахуй хариуцсан няраваас тус компаний бичиг хэрэгсэл, төрөл бүрийн материал, ажлын хувцас зэрэг шаардлагатай зүйлсийг авахдаа шаардах хуудсыг бичнэ.
Нэхэмжлэх – Бараа материалыг зээлээр худалдах тохиолдолд зарлагын падаантай хамт төлбөр хийхийг шаардсан нэхэмжлэх бичиж өгдөг. Баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.
Бараа материалын код ба тооллого бараа материалын агуулах ба материалын үндсэн ангилал, нэр төрөл бүрд тусгай кодтой болгож ашиглаж байна. Бараа материалын тооллогыг графикт хугацааны дагуу хийнэ. Шаардлагатай гэж үзвэл гэнэтийн тооллого хийнэ. Бараа материалын үнэт зүйлсийн тооллогын дүн болон бараа материалын дэлгэрэнгүй үзүүлэлт хооронд ямар нэг зөрүүтэй зүйл гарвал тохируулах бөгөөд ингэхдээ дэлгэрэнгүй журналын үзүүлэлт нь тооллогын дүнтэй тохирч байх ёстой . Цехийн ня-бо нь 3 склад, бусад цехээр бараа материалаа тоолно. Тооллогын дараа илүү дутууг тооцож шаардлагатай зүйлийг актладаг.
Бараа материалын өртгийг тодорхойлох -доо бараа материал үнэ бүхий зүйлсийг зарлага болгох дундаж өртгийн аргыг хэрэглэнэ. Бараа материалын тайлан\ өөрөөр хэлбэл бараа материалын журнал буюу үйлдвэрлэлийн өртгийн\ тайланд бараа маитериалын үнэт зүйлсийг үнэлсэн өртөг нь тухайн бараа материалын дундаж өртөг байна. Тухайн тайлангийн хугацааны нэгж материалын жигнэсэн дундаж өртгийг
тодорхойлохдоо худалдах болон хэрэглэхэд бэлэн байгаа материалын өртгин дүнг тэдгээрийн тоо хэмжээнд хуваана. Нэг нэр төрлийн бараа материалын дүнг тоо хэмжээнд хуваана.Нэг нэр төрлийн бараа материалын хувьд худалдан авч орлого болгох бүрд түүний жигнэсэн дундаж өртгийг шинээр тодорхойлох шаардлагатай
Агуулахын бүртгэл - Бараа материалын үнэ бүхий зүйлсийг эд хариуцагч гардан материалын нэр төрөл, зэрэг дугаар бусад шаардлагатай үзүүлэлтээр тодотгон агуулахын бүртгэлийг нээж зөвхөн биет хэмжигдэхүүнээр хөтөлнө. Энэ бүртгэл нь орлого ба зарлага болгох баримт, мөн зарлагын падаанд үндэслэнэ.
Агуулахын нярав бараа материал хүлээн авах бүрдээ худалдан авсан түүхий эд материал буюу хангамжийн зүйлд материалын орлогын баримт\ МОБ\ бичнэ. Ингэхдээ агуулахын нярав орлогын хуудсанд бараа материалын зүйлсийг бүрэн авсан болон тэдгээрт зөв код өгөгдсөн гэдгийн нотолгоо болгон гарын үсэг зурна.
Бараа материалын зүйлсийг агуулахаас зарлага болгосны дараагаар агуулахад буцааж өгсөн бол үүнийг бүртгэх үүднээс агуулахын нярав материал буцаах баримт \ МББ\ бичнэ.
Материалын орлогын баримт болон материал буцаах баримтын нэг хувийг материалын бүртгэлийн системд оруулах үүднээс бараа материал хариуцсан ня-бо -гчид тэр өдөрт нь өгнө.
Түүхий эд материал, бараа материалын болон хангамжийн зүйлийг зарлага болгох бүрд агуулахын нярав түүнийг материалын зарлагын баримт \МЗБ\-нд бүртгэнэ. Материалын зарлагын баримтанд зарлага болгож байгаа бараа материалын код болон тоо хэмжээ, мөн тухайн зүйлийг шаардаж авч байгаа цех болон БМ- ын зардлыг тусгах дансны дугаарыг бичнэ.
Агуулахын нярав МЗБ- ын дугаар болон БМ- ын зарлагын дэлгэрэнгүй үзүүлэлтийг агуулахын бүртгэлд тусгана.
Цехийн тооцоологч буюу баталгаа гаргах эрх бүхий бусад албан тушаалтан МЗБ- нд гарын үсэг зурснаар бараа материал агуулахаас хүлээн авсанаа батална. Агуулахын нярвын бэлтгэсэн орлого ба зарлагын баримтыг үндэслэн сар бүр материалын журналд бараа материалын үнэт зүйлс, хангамжийн системийг хариуцсан нягтлан бодогчийн ажил гүйлгээний үзүүлэлтийг оруулах ба тухайн сард орлого болгосон болон зарлагадсан тоо хэмжээгээр түүнийг баримтжуулна.

Цалин бодох

Та сарын үндсэн цалин дээрээ байгууллагынхаа гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу “ажилласан жилийн нэмэгдэл” мөн “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны олговор авна. Үүнээс НДШ-д “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн дагуу тэтгэврийн даатгалд 7 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, ажилгүйдлийн даатгалд шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д 2 хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг.
“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу таны цалингаас НДШ-ийг хассан дүнгээс 10 хувийн ХХОАТ-т авдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого / мөн хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлого/-оос ХХОАТ-ыг суутгадаг. Мөн 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон ХХОАТ-ын тухай хуулийн 24.1-д энэ хуулийн 11.1.1-11.1.6 ногдох орлогод ногдох жилийн албан татвараас 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ нь таны сар бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлж хасч тооцно гэсэн үг юм. Үүнийг жишээгээр тайлбарлавал:

Сард 150.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан байгууллагынхаа дотоод журмын дагуу ажилласан жилийн урамшуулал болгож 5 хувийн нэмэгдэл буюу 7.500 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 10 хувь буюу 15.000 төгрөг, хоол унааны олговорт 10.000 төгрөг авдаг гэвэл нийт сард бодогдох цалин 182.500 төгрөг.
Үүнээс НД, ЭМДШ-д 10 хувь буюу 18.250 төгрөгийг суутгаад хассан дүнгээс ХуХОАТ-т 10 хувь буюу 16.425 төгрөг төлөх боловч хуульд заасан хөнгөлөлтийн дагуу 7000 төгрөг хасч 9.425 төгрөг төлөх юм.
Ингээд уг ажилтны сард гар дээр авах цалин нь 154.825 төгрөг болж байна. Цалин бодох аргыг ойлгомжтой болгох үүднээс хялбар жишээ авлаа. Та өөрийн цалинг тооцож үзэхдээ таны ажиллаж буй газар ажил, үйлдвэрийн онцлогоос шалтгаалаад дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт авдаг байж болох тул тэр бүгдийг оруулан тооцох ёстой юм.

Санхүүгийн болон удирдлагн бүртгэлийн ялгаа


PDF Хэвлэх И-мэйл
Санхүүгийн бүртгэл нь бизнесийн байгууллагын талаарх эдийн засгийн мэдээллийг гадны хэрэглэгчдэд хүргэх арга хэрэгсэл юм. Удирдлагын бүртгэл нь дотоод хэрэглэгчдэд өөрөөр хэлбэл удирдлага бизнесийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөх хянах зохион байгууллахад шаардлагтай мэдээллийг хүргэх арга хэрэгсэл юм.

Санхүүгийн болон удирдлагн бүртгэлийн ялгаа
Санхүүгийн бүртгэл
1. Гадаад хэрэглэгчдэд зориулагддаг
2. НББ-н зарчмыг хэрэглэдэг.
3. Хууль зүйн дагуу явагдаг
4. Өнгөрсөн үйл явдлыг бүртгэдэг
5. Мөнгөөр хэмжигддэг
6. цаг хугацааны хувьд хязгаартай
Удирдлагын бүртгэл
1. Дотоод хэрэглэгч буюу удирдлагад зориулагддаг
2. НББ-н зарчмыг хэрэглэх шаардлаггүй
3. Хууль зүй шаарддаггүй
4. ирээдүйг голчлон авч үздэг
5. Мөнгөн ба мөнгөн бус хэмжүүрээр хэмжигдэнэ.
6. цаг хугацаа хязгээрлэгдмэл биш

USB flash дискны вирусээс хамгаалах арга

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар  нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.
Харин үүнээс хамгаалах арга бол  автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows TweakUI гэсэн  программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.
ураг дээр харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.

 Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.
Хэрвээ танд энэ программ байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start -> Run… (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд  Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог  enable болгож сонгоод OK дарж болно.
За ингээд Flash дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.

Sunday, May 15, 2011

НЯГТЛАН БОДОГЧ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖЛЫН ТАЛААР.





2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 14:09
Нягтлангийн ажлыг үндсэндээ 2 хэсэгт хувааж болох юм. Энэ 2 ажлыг сайн хийж чадаж байвал та хаана ч очсон гологдохгүй нягтлан боллоо гэж өөрийгөө дүгнэж болох юм.
1. Санхүүгийн тайлан, татварын тайланг хууль журмын дагуу гаргаж баримтын бүрдүүлэлтийг хийх. Татварын шалгалт ирэхэд гаргасан санхүүгийн тайлан, татварын тайлангуудаа 100 хувь хамгаалж чаддаг байх. Ингэхийн тулд танд санхүүгийн тайлан, татварын хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй.
2. Санхүүгийн хяналтын тогтолцоог байгууллагадаа бий болгох. Харамсалтай нь ямар ч сургууль, сургалтын төвүүдэд нягтлангийн хийдэг 2 дахь ажлыг зааж сургадаггүй. Учир нь байгууллагын санхүүгийн хяналтын тогтолцоог ингэж хийнэ тэгж хийнэ гэсэн гарын авлага, материал тогтсон журам ховор байдаг. Ихэнх нягтлангууд энэ ажлыг жинхэнэ амьдрал дээр хар практикаар л сурдаг. Энэ бол цаг хугацаа, ажлын туршлага шаардсан ажил. Байгууллагдаад олон жил болсон байгууллагуудад санхүүгийн хяналтын тогтолцоо нь харьцангуй сайн байдаг. Харин байгуулагдаад удаагүй байгаа компаниудын хувьд хамаг юм нь 100 задгай байдаг.Нягтлангуудын ихэнхдээ гаргадаг алдаа бол байгууллагад байгаа бэлэн мөнгөн дээр хяналт сайн тавьдаг, харин эд хөрөнгөн дээр хяналт тавьж чаддаггүй. Ихэнх байгууллагууд өнөөдөр ширээн дээр байсан 500 төгрөгний аяга маргааш алга болоход мэддэггүй, тоодог ч үгүй. 500 төгрөгний аяга алга болно гэдэг нь тухайн байгууллагад байгаа 500 төгрөгний аяга зардал болон хувирч байна гэсэн үг. Орлогоос зардлыг хасахад ашиг гардаг. Өөрөөр хэлбэл аяга алга болсон нь тухайн байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл сейфэнд байсан 500 төгрөг алга болбол бөөн эрэл сураг болдог, олдохгүй бол кассын няравын цалингаасаа суутгуулдаг. Энэ бол нийтлэг жишээ. Уг нь 500 төгрөгний аяга цагийн сайханд 500 төгрөг байсан шүү дээ. Иймд мөнгө ч, аяга ч хоёулаа үнэт зүйл мөн тул хоёуланг нь адилхан хянаж, бүртгэлд нарийн тусгаж байх ёстой. Байгууллагуудын зорилго бол ашгийг нэмэгдүүлэх. Ажлаа мэддэг сайн нягтлан няравууд байгууллагадаа борлуулалт хийдэггүй ч орж ирсэн мөнгө, эд хөрөнгийг хамгаалж, хянаж, буруутай этгээдэд нь акт тавьж, үүгээрээ зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцдог