Friday, May 20, 2011

Санхүү бүртгэлийн хичээллийн зарим ойлголтууд

Борлуулалтын журнал БТ-1, БТ-2
Борлуулалтын нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримтыг үндэслэн БТ-г хөтөлнө. Үндэсний валютаар хийсэн борлуулатын дансны ажил гүйлгээ БТ-1-д, гадаад валютаархыг бүртгэнэ. Олон дахин давтагдах нэг төрлийн ажил гүйлгээ байвал БТ-1 эсвэл БТ-2-ын хоосон багананд тухайн дансны нэр эсвэл кодоор бичнэ.
Борлуулалтын журналд бүртгэсэн авлагын дансаны ДТ гүйлгээ нь “Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн ДТ баганын зохих дүнтэй тохирно.
Борлуулалтын журналын “дансны дебет” болон “дансны кредит” гэсэн баганын хөлийн дүнгээр холбогдох ерөнхий дансыг хөтөлнө. Харин “бусад” гэсэн хэсэгт бүртгэсэн дансны бичилтийг гүйлгээ бүрээр товчоолж холбогдох ерөнхий дансыг хөтөлнө.
БАРАА МАТЕРИАЛЫН БҮРТГЭЛ
“Улаанбаатар хивс” ХК-ны бараа материалын бүртгэлийн систем нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай материал сэлбэг хэрэгсэл , хангамжийн эд зүйлсийг бүртгэж үнэлэх тэдгээрийн орлого зарлагын гүйлгээг нэгтгэн хянах зорилготой юм. Бараа материалын бүртгэлд материал эд зүйлсийн өртгийн үнэлгээг дундаж өртгийн аргаар тооцоолон гаргадаг. Бараа материал худалдан авах ,орлогод авах ,зарцуулах , зарах үеийн уг эд зүйлстэй холбогдох дансны бичилтүүдийг компьютерт хийнэ. Бараа материал эд зүйлсийг орлогод авахдаа тоо ширхэг , нэгжийн үнэ, тээврийн зардал, зөөх тээвэрлэхтэй холбогдсон бусад зардал, худалдааны татварыг\ НӨТ\ бичсэн баримтуудыг үндэслэн орлогын хуудас бичиж компьютерт оруулна. Эдгээр дүнгүүдийн нийлбэрээр материалын дансны Дт бичилт хийгдэнэ.Материалын сав баглаа боодолыг хангамжийн материалын дансанд тусад нь бүртгэнэ. Зарлагыг хийх зөвшөөрлийн баримтанд бичигдэж агуулахаас гаргасан материалын зөвхөн тоо, ширхэгийг компьютерт оруулж өгөх бөгөөд материал дансны Кт бичилтийг компьютер хийнэ. Өөрөөр хэлбэл дундаж үнэлгээгээр энэ тоо ширхэгийг үржүүлж материалын дансуудын Кт гүйлгээг хийнэ гэсэн үг юм .Үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг бараа материал эд зүйлсээс өөрөөр бүртгэж тоо, ширхэгээр тооцоололтыг хийнэ. Тус үйлдвэрийн бараа материал эд зүйлсийн зохих ангилалуудыг хийж , ангилал доторх үнийг нь дунджилж болох нэг төрлийн эд зүйлс . бараа материал ,сэлбэг хэрэгсэл , хангамжийн зүйлсийг нэг ижил кодоор кодчиллох замаар бүх материал, сэлбэг , хангамжийн зүйлс тус бүрийг нь кодолсон. Энэ кодын тусламжтайгаар орлого зарлага гүйлгээг хийнэ.
Орлогын хуудсыг бараа материалын код, агуулахын кодыг өгч системд оруулах бөгөөд агуулахын болон бараа материалын кодоор дамжуулж зарлагын хуудсыг оруулна. Бүтээгдэхүүнээс бусад материалын нэр төрөл доторх ижил бараа материалын кодтой эд зүйлсийн нийт үнээс жигнэгдсэн дунджын аргаар тухайн кодтой бараа материалын нэгжийн өртгийг гаргана. Харин бүтээгдэхүүний нэгжийн өртгийг өртгийн системээс гаргасан өртгөөр нь тооцно.
Бараа материалын систем нь БМ-ын орлого зарлагын гүйлгээн дээр эхний үлдэгдэлийг нэмж эцсийн үлдэгдэлийг гаргана.
Тус компани нь бараа материал худалдан авахдаа нөгөө талын зарлагын падаан дээр үндэслэн худалдан авалтаа бүртгэж орлогын падаан бичнэ.
Бараа материалын тайлан / НХМаягт БМ-9 /
Бараа материалын тайланг агуулахын нярав, эд хариуцагч нь аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана. Бараа материалын тайланг нярав, эд хариуцагч нар дээр хөтлөгдөж буй агуулахын бүртгэлтэй тулган шалгаж хүлээж авна .Бараа материалын анхан шатны баримт нь Орлогын баримт, зарлагын баримт юм.
Орлогын баримт /НХМаягт БМ-2/
Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон өөрийн үйлдвэрийн цех, тасаг, туслах аж ахуйгаас боловсрууласан зүйл, үйлдвэрт тавьж олгосон төрөл бүрийн материалын зарцуулагдаагүй үлдэгдэл, үйлдвэрлэлийн гологдлоос гарсан өөдөс хаягдал, үндсэн хөрөнгийн устгалтаас ашигласан материал, үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч, агуулахын бүртгэлд бичилт хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө.
Зарлагын баримт / НХМаягт БМ-3 /
Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно.
Мөн бараа материалыг гаргах зөвшөөрөл, бараа материал хүлээн авалтын баримт, шаардах хуудас зэрэг анхан шатны баримт бичгүүд байдаг.
Бараа материалыг гаргах зөвшөөрөл /Хав-4 /
Бараа материалын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгах, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зөвшөөрлийн хуудсыг аж ахуй эрхлэгч, нярав нар 1 хувь бичиж үнэ бүхий зүйлийг хүлээн авагчид олгоно.
“Бараа материалыг гаргах зөвшөөрөл”-ийг харуул, манааны хүмүүс ачсан зүйлтэй тулган шалгаж хураан авч дараагийн ажлын өдөрт санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Зөвшөөрөл нь санхүүгээс тусгай номерлогчоор дугаарлагдсан байна.
Шаардах хуудас / компаний дотооддоо хэрэглэдэг баримт/
Аж ахуй хариуцсан няраваас тус компаний бичиг хэрэгсэл, төрөл бүрийн материал, ажлын хувцас зэрэг шаардлагатай зүйлсийг авахдаа шаардах хуудсыг бичнэ.
Нэхэмжлэх – Бараа материалыг зээлээр худалдах тохиолдолд зарлагын падаантай хамт төлбөр хийхийг шаардсан нэхэмжлэх бичиж өгдөг. Баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.
Бараа материалын код ба тооллого бараа материалын агуулах ба материалын үндсэн ангилал, нэр төрөл бүрд тусгай кодтой болгож ашиглаж байна. Бараа материалын тооллогыг графикт хугацааны дагуу хийнэ. Шаардлагатай гэж үзвэл гэнэтийн тооллого хийнэ. Бараа материалын үнэт зүйлсийн тооллогын дүн болон бараа материалын дэлгэрэнгүй үзүүлэлт хооронд ямар нэг зөрүүтэй зүйл гарвал тохируулах бөгөөд ингэхдээ дэлгэрэнгүй журналын үзүүлэлт нь тооллогын дүнтэй тохирч байх ёстой . Цехийн ня-бо нь 3 склад, бусад цехээр бараа материалаа тоолно. Тооллогын дараа илүү дутууг тооцож шаардлагатай зүйлийг актладаг.
Бараа материалын өртгийг тодорхойлох -доо бараа материал үнэ бүхий зүйлсийг зарлага болгох дундаж өртгийн аргыг хэрэглэнэ. Бараа материалын тайлан\ өөрөөр хэлбэл бараа материалын журнал буюу үйлдвэрлэлийн өртгийн\ тайланд бараа маитериалын үнэт зүйлсийг үнэлсэн өртөг нь тухайн бараа материалын дундаж өртөг байна. Тухайн тайлангийн хугацааны нэгж материалын жигнэсэн дундаж өртгийг
тодорхойлохдоо худалдах болон хэрэглэхэд бэлэн байгаа материалын өртгин дүнг тэдгээрийн тоо хэмжээнд хуваана. Нэг нэр төрлийн бараа материалын дүнг тоо хэмжээнд хуваана.Нэг нэр төрлийн бараа материалын хувьд худалдан авч орлого болгох бүрд түүний жигнэсэн дундаж өртгийг шинээр тодорхойлох шаардлагатай
Агуулахын бүртгэл - Бараа материалын үнэ бүхий зүйлсийг эд хариуцагч гардан материалын нэр төрөл, зэрэг дугаар бусад шаардлагатай үзүүлэлтээр тодотгон агуулахын бүртгэлийг нээж зөвхөн биет хэмжигдэхүүнээр хөтөлнө. Энэ бүртгэл нь орлого ба зарлага болгох баримт, мөн зарлагын падаанд үндэслэнэ.
Агуулахын нярав бараа материал хүлээн авах бүрдээ худалдан авсан түүхий эд материал буюу хангамжийн зүйлд материалын орлогын баримт\ МОБ\ бичнэ. Ингэхдээ агуулахын нярав орлогын хуудсанд бараа материалын зүйлсийг бүрэн авсан болон тэдгээрт зөв код өгөгдсөн гэдгийн нотолгоо болгон гарын үсэг зурна.
Бараа материалын зүйлсийг агуулахаас зарлага болгосны дараагаар агуулахад буцааж өгсөн бол үүнийг бүртгэх үүднээс агуулахын нярав материал буцаах баримт \ МББ\ бичнэ.
Материалын орлогын баримт болон материал буцаах баримтын нэг хувийг материалын бүртгэлийн системд оруулах үүднээс бараа материал хариуцсан ня-бо -гчид тэр өдөрт нь өгнө.
Түүхий эд материал, бараа материалын болон хангамжийн зүйлийг зарлага болгох бүрд агуулахын нярав түүнийг материалын зарлагын баримт \МЗБ\-нд бүртгэнэ. Материалын зарлагын баримтанд зарлага болгож байгаа бараа материалын код болон тоо хэмжээ, мөн тухайн зүйлийг шаардаж авч байгаа цех болон БМ- ын зардлыг тусгах дансны дугаарыг бичнэ.
Агуулахын нярав МЗБ- ын дугаар болон БМ- ын зарлагын дэлгэрэнгүй үзүүлэлтийг агуулахын бүртгэлд тусгана.
Цехийн тооцоологч буюу баталгаа гаргах эрх бүхий бусад албан тушаалтан МЗБ- нд гарын үсэг зурснаар бараа материал агуулахаас хүлээн авсанаа батална. Агуулахын нярвын бэлтгэсэн орлого ба зарлагын баримтыг үндэслэн сар бүр материалын журналд бараа материалын үнэт зүйлс, хангамжийн системийг хариуцсан нягтлан бодогчийн ажил гүйлгээний үзүүлэлтийг оруулах ба тухайн сард орлого болгосон болон зарлагадсан тоо хэмжээгээр түүнийг баримтжуулна.

No comments:

Post a Comment